Наадмын тухай

2023 оны 7-р сарын 8-нд Чех-Монголын найрамдлын өдрийг Мехов фермд тэмдэглэн өнгөрүүлээрэй! Монголын хамгийн том баяр наадам чех, монгол болон бусад аль алинд нь нээлттэй байх болно. Үндэсний бөх, сур харваа, шагай болон монгол хоол таныг хүлээж байна. Мөн мал аж ахуйн бяцхан үзүүлэн, морин үзүүлэн, майхан кемп хотхонтой. Наадмын супер азтан аргамаг хүлэг хожихыг битгий мартаарай! Тасалбарын хураамж 249 чех крон ба 10-аас доош насны хүүхдүүд үнэ төлбөргүй орно.

Та бүхэн хүрэлцэн ирж Чех-Монголын  найрамдлын баярыг сайхан өнгөрүүлээрэй!

Юу болох вэ?

Бөхийн барилдаан

Уламжлалт Монгол бөхийн барилдаан нь зодог шуудаг өмсөж, 9-10 даваатай барилддаг цаг хугацаагүй тэмцээн юм. Бөхчүүдийн эхний тоо 512 эсвэл 1024 байдаг. Үндэсний бөх нь засуултай.  Тунаж үлдсэн сүүлийн шатны бөхчүүдээс аварга шалгарна. Зорилго нь өрсөлдөгчөө ялж, хэнийх нь өвдөг түрүүлж газар хүрэх эсвэл нуруугаар нь унагах явдал юм. Ялагдсан өрсөлдөгчөө бэлгэдлийн хувьд ялагчийн хамгаалалтад авдаг бөгөөд тоглолтыг маш баатарлаг дүрмээр удирддаг. Бөхчүүд хэд давсанаас хамаарч цол авдаг ба тухайлбал, тавын даваанд ялсан нь "шонхор" цол авдаг. Наймын давааг давбал "арслан" цол хүртэж, хоёр дахь удаагаа түрүүлбэл "аварга" болно.

Сур харваа

Сур харваа (Sur Charvá) бол олон зууны турш тусгай төрөл болон хадгалагдан ирсэн уламжлалт тэмцээн юм. Тэд хүүхэд, эрэгтэй, эмэгтэй зэрэг хэд хэдэн төрөлд өөр өөр зайд өрсөлддөг. Мөн орчин үеийн сур харвах наадмын үед уухайлдаг ёс бий. Энэ нь сур харвахад урьж уриалсан уухай, байгаа оносон баярын уухай, угтан авсан самбарын уухай гэж гурван янзын аялгуутай бөгөөд эдгээрийг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна. Наадамд нэг түрүүлбэл Улсын мэргэн, хоёр түрүүлбэл Даян мэргэн, гурав түрүүлбэл Даяар дуурсах мэргэн, дөрөв түрүүлбэл Дархан мэргэн цол олгодог. 

Шагай

Шагайг (монгол. шагай) нь Төв Ази даяар уламжлалт тоглоом, мэргэ төлөг хийхэд ашигладаг. Монгол баяр наадмаар шагайгаар тоглох болон шагайн харваа байдаг. Шагайн ясыг янз бүрийн өнгөөр ​​будаж болох ба морь, тэмээ, хонь, ямаа гэж буусан байрлалаар нь дөрөв ангилдаг . Шагайг монголчууд өөр хоорондоо бэлэглэх дуртай бөгөөд жижиг уутанд хийж гэртээ хадгалдаг.

Монгол хоол

Монгол хоол нь бэлчээрийн малын махаар голчлон бэлтгэсэн, энгийн хэрнээ амттай хоол хэмээн тодорхойлогддог. Хамгийн алдартай хоол бол халуун чулуу хийж битүү саванд хийсэн хорхог мах, эсвэл бууз гэж нэрлэгддэг махан хоол юм. Мөн монгол хоолонд олон төрлийн шөл, салат, будаатай хоол санал болгодог. Орон нутгийн онцлогт жишээлбэл, айраг - гүүний айраг, ааруул - хатаасан цагаан идээ г.м орно.

Наадамд бүртгүүлэх

Зочдын мөрдөх журам

Арга хэмжээнд орохын өмнө зочдод зориулсан дүрмийг уншина уу.

Наадам хаана болох вэ?

Хаяг - Меховын ферм.

Měchov ev. č. 22 (364 64 Otročín)

утас:  +420 723 835 269

и-мейл хаяг:

jana-sklenarova@seznam.cz

Наадам-Чех-Монголын найрамдлын өдөр
2023 онд бүтээв
Vytvořeno službou Webnode Cookies
Vytvořte si webové stránky zdarma! Tento web je vytvořený pomocí Webnode. Vytvořte si vlastní stránky zdarma ještě dnes! Vytvořit stránky